Соёлжсон Баадай

Хайрын өдөр .

2018 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Баадай
Хайрын өдөр . Энэ өдрийг Баадай нь эхнэртэйгээ анх удаа л тэмдэглэх гэж байна. Гэхдээ анхнаасаа нэг их тоодоггүй байсан болохоор сүртэй ч ач холбогдол өгөхгүй байна л даа. Эхнэртэйгээ танилцаад 5 жил болж байгаа ч нэг ч удаа тэмдэглэж байгаагүй гэхээр сонин байна уу. Хэхэ Анхны Валентинаар эхнэр минь их ач холбогдол өгч өдөржингөө бэлдсэн юм. Даан ч Би гэдэг хүн айлын том ач гээд бие муутай өвөөгийнхөө цагаан сарын бэлтгэлийн дайчилгаанд хамгийн түрүүнд явж хамгийн сүүлд суллагддаг хүн юм байгаа юм. Жил болгон л тэгэж таардаг учраас хайрын баяр гээчийг сүртэй тэмдэгллэж байсанаа санахгүй байна. Тэр л зуршлаараа эхнэрийнхээ анхны бэлдсэн Валентинийг нь талаар болгосон юм. Маргааш нь би гэдэг хүн аргадаж аргадаж нэг бэлэг өгч байсан юм. Одоо өөрөөс нь тэр талаар асуухаар хэзээ ч тэр өдрийг валентин тэмлэглэсэнд тооцохгүй гэсэн хэхэ. Дээрх шалтгаан болоод сүүлийн 2 жил яг энэ үеүүдэд нь хол байж таараад байдаг байсан болохоор боломж олдсонгүй ээ. Яг энэ тэмдэглэлийг бичиж байхад л Валентиний баярын талаар хамгийн их сэтгэл хөдлөл уур амьсгал орж байна шүү. За тэгээд бид хоёр чинь байнга л бие биедээ гэнэтийн бэлэг барьж, нэг нэгэндээ дэм болж, байнга л маазарч хөгжилддөг өнгөрөөдөг болохоор жирийн нэг өдрийн тэр мэдрэмжүүдээсээ илүү их мэдрэмж авахын тулд их л хичээх байх даа. Гэхдээ миний бодлоор хайрын өдөр гэдэг энэ өдөр нь өөрөө асар их сэтгэл ханамжийг авчирч жирийн өдрүүдэд авах мэдрэмжийг хэл дахин үржүүлж хайрыг мэдхүүлэх байх гэж итгэж байна. Овоож оцоотол бэлдсэн юм байхгүй ч гэлээ, ажлын цагийг тарахыг хүлээн, бушуухан л гэр лүүгээ хар хурдаараа гүйж очоод эхнэр, охин тэврэн үнсмээр санагдаж байна. Угаас энэ баяр хаанаас үүссэн, Валентин гэж хэн бэ гэдэг нь надад ямар ч хамаагүй гагцхүү энэ өдрийг өөртөө болон гэр бүлдээ агуу хайрын өдөр гэж тунхаглан цааш цаашдаа бие биенээ улам их хайрлахын билэгдэл болгож энэ өдрийг хайраар дүүрэн байлгана гэж бодож байна. Хайр гэдэг хэзээ ч ханахгүй жаргал, хэзээ шаналахгүй зовлон юм. Бүгдэд нь Гэгээн хайрын баярын мэнд хүргэе  Дэлгэрэнгүй»

Тэмдэглэл- 1 сар

2018 оны 01-р сарын 31 Нийтэлсэн Баадай

Өнөөдөр блогтоо бичлэг нэмнэ гэж төлөвлөсөн өдөр юм байна. Уул нь өнгөрсөн  7 хоногт бас байсан юм. Харамсалтай нь гого блогын сервер нь уначихсан байв. Ер нь энэ алдаануудын асуудлуудаа цэгцэлчихвэл сайнсан. За тэр ч яахав. Энэ удаа бичих сэдэв орж ирэхгүй л байна. Ер нь цаашдаа бичмээр байгаа сэдэв гарч ирэхийн бол гол гол зүйлийг тэмдэглээд яваад байхгүй бол хүн л болсон хойно мартчих юм. эсвэл тэр үеийн онгод монгод алга болчих юм хэхэ.

За тэгээд шинэ оны эхний сар маш их амралтын өдөртэй байсан болов ч маш завтай юм шиг мөртлөө хөндлөнгийн зүйлсэд цаг заваа их үржээ. Бас баяруудын уур амьсгалаас шалтгаалж бага зэрэг ядарлаа. Цагийн менежментээ илүү сайжруулах хэрэгтэйгээ мэдлээ. Төлөвлөж байсан ажлуудынхаа 40 хувийг л биелүүлсэн байна. Тэгэхээр үр дүн муутай л байна гэсэн үг. Сая 2 сард хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргачлаа. 2 сар богинохон бас цагаан сар болох учраас сайн л зохицуулахгүй бас болохгүй нь дээ.

Өнөөдөр юм бичихэд хэтэрхий тайван бөгөөд тархи амралтын байдалтай өдөр байна. Дараа харин бичих сэдвүүдээ тэмдэглэж авчаал нэг нэгээр нв амлаж аваад бичээд байхаас. Ямар ч байсан энэ удаагийнх шиг халтуурны юм хийхгүй ээ хэхэ 

 Дэлгэрэнгүй»

Ухаарч дуусахгүй хүний амьдрал

2018 оны 01-р сарын 12 Нийтэлсэн Баадай

За юун түрүүнд шинэ оны мэнд хүргээд 2018 ондоо  эрүүл энх байж ихийг хийж бүтээж улам дээшээ өөдлөн тэмүүлэхийг ерөөе. Он жил өнгөрөх тусам Баадай өмнө нь бодож байсан бодлоо үгүйсгэж, дахин шинэчлэгдэж шинэ хүн болж байгаа юм шиг санагддаг юм.

Бараг л анх ухаан орсон цагаасаа л өөрийгөө том болсонд санаж, төрөл бүрийн ааш авир, сонирхол, үзэл бодлуудтай байсаар иржээ. Нас нэмэх болон амьдарлын ямар нэгэн шаардлагаар тэр үзэл бодлууд илүү бодитой болж илүү үр бүтээлттэй зүйлд цагаа зарцуулахыг хичээх болж тэдгээрийнхээ хэрээр ч хариуцлага нэмэгдэх юм. Өмнөх жилүүдэд бодож төлөвлөж байсан зүйлсээ эргээд уншихад хэтэрхий том зүйлсийг хэтэрхий амархан бодож явсан шиг санагдах юм. Эсвэл би өөрийгөө дутуу үнэлээд тэр том мөрөөдлүүдээс хулчийгаад байгаа юм болов уу.? Гэхдээ үгүй гэдэгт нь би илүү итгэлтэй байна. Зүгээр л амьдарлыг илүү таниж мэдэж байгаа болохоор л тэр. Гагцхүү багын хүмүүжил, удам гарал минь л хазайчилгүй өөрчлөгдөлгүй намайг цэгнэж , дайчилж амьдарлыг минь хөтөлж яваа ч юм шиг.

 Дэлгэрэнгүй»

Баадай бухимдаж байна-2

2017 оны 12-р сарын 21 Нийтэлсэн Баадай
Өмнөх бухимдалынхаа үргэлжлэл болгож гэр бүлийн хүчирхйлэл болон хүүхдийн эрх зөчигдөж байгаа асуудлаар бичнэ. Баадай нь уул нь сайн сайхан зүйлд уриалж сайн сайхан зүйл бичихийг хичээдэг. Гэхдээ энэ нийгэмд байж болшгүй зүйлс газар авч, түүнийг хүмүүс эхлээд цочирдсон ч одоо тэдгээр байж боломгүй зүйлсийг хүлээн авч болдог л зүйл мэт тоглоом шоглоом  болгох нь холгүй хүлээж авч байна. Баадай нь энэ бүхэнд бухимдаж байна. Нэгэнт өөрийнхөө бухимдалынхаа талаар бичиж байгаа болохоор цуврал болгож дуустал нь бичнээ. Баадайтайгаа хамт байгаарай. Дэлгэрэнгүй»

Баадай бухимдаж байна -1

2017 оны 12-р сарын 18 Нийтэлсэн Баадай

Монголд ер нь эерэг сайхан мэдээлэл алга. Хэдэн сайхан мэдээлэл харагдахаар урлаг спортыхоны маань л амжилт чих хужирлам авууштай мэдээ байх юм. Харамсалтай түүнээс хэд дахин их сөрөг мэдээлэл. Үнэндээ өдөр ирэх тусам Монгол улсад аюулгүй амьдрахад итгэх буурч байна. Хэдэн жилийн дараа бид арабын орнууд шиг баян хоосны ялгаатай, улс дотор улс үүсгэсэн хэдэн баян бүлэглэлтэй улс болох зам руу дөхсөөр. Иргэд ч энэ бүхэнд аажимаар дассаар л байна. Хууль батлагддаг, түүнийг баримталдаг зүйл үнэндээ ёс төдий л зүйл болж байна. Мөнгө эрх мэдэл, нийтийн сүлжээний уршгаар хүн мөн чанар ёс суртахуун гэдэг наанаа хуурамч хий хоосон ил зүйл болж байна. Хүн бүр мөнгө эрх мэдлийн өмнө хүчин мөхөсдөж байна. Өвөл утааг багасгана гэж байхгүй гэдэгт итгэллээ. Энэ гагцхүү хэдэн засаг барьж байгаа хүмүүсийн ашигаа хийх гэдэг бизнес гэдэг нь харагдлаа. Хэдэн өөр төрлийн зуух, халаагуур,  нүүрс, харин энэ жил зүгээр л маск бололтой. Тэрийгээ бүр загвартай болгочихсон. Үнэхээр төгс маркетинг хийж байна. Дараа жил өөр нэг юм шахах биздээ.

Би одоо үнэхээр хэмжээ хязгаар нь хэтэрсэн хэдэн зүйлийн талаар цувралаар бичье.

 Дэлгэрэнгүй»

12 сарын эхний бичлэг:Шинэ жилийн дурсамж

2017 оны 12-р сарын 06 Нийтэлсэн Баадай

За  блогоороо зочлоогүй удсан байна шүү. Өнөөдөр сөрөг зүйл бичмээргүй байна. Дандаа муу талаас нь харна ч гэж бас юу байхав. Зүгээр л сүүлийн үеийн өөрийнхөө байдлын талаар бичье.

Сүүлийн үед урдах ажил маань үнэхээрийн их байна. Гэр бүлдээ ч цаг гаргаж чадахгүй байгаа болохоор блогтоо цаг гаргах нь ч гэсэн хэцүү л байна. Одоо жоохон нойрмоглосон байдалтай хэдэн мөр үсэг холбож сууна. 10 сард блогтоо хийхээр төлөвлөж байсан зүйлс маань жаахан цаг зав зарцуулах учраас нэг их яарахаа больсон. Гэхдээ Баадай нь заавал хийнээ. Өөрийнхөө ажил, санхүү бодитоор төлөвлөж сурах арай болоогүй л бололтой.

Өөр олон юм бичих хүсэл байгаа ч толгойд орж ирэхгүй юм. Эсвэл Баалайгийнх толгой хэрэггүй мэдээллээр дүүрчихсэн юм болов уу. Хэхэ

За удахгүй болох шинэ жилийн талаар бичье. Шинэ жил гэдэг хамгийн гоё баяруудын нэг. Баадайд нь юм болгон шинээр эхэлж, алдаа болгоныг минь мартаж шинээр эхлэх юм шиг санагддаг. Яг л хичээлийн дэвтэр шиг. Дэвтэр дуусаад шинэ дэвтэр нээж байгаа юм шиг. Анх шинэ дэвтэр нээгээд харахад ч бас тэр дэвтэрийг нэвтэрхий толь болтол цэвэрхэн их зүйл

тэмдэглэмээр санагддаг шдээ. Яг тэрэнтэй адилхан шинэ жил. Айл болгон ерөнхийлөгчийнхөө үгийг хүлээгээд л оргилуун дарсаа оргилуулаад л сайхан мэдрэмж шүү. Шинэ жил гэхээх та нарт хамгийн түрүүнд юу санаанд буудаг вэ? Шинэ жил болохоор ямар дурсамж хамгийн түрүүнд орж ирдэг вэ? Баадайд бол нь гэрийхэн эмээ өвөөтэйгөө гацуур засаж байсан үе минь шууд санаанд ордог юм. Тэр үеийн гацуурын чимэглэлүүд шилэн тоглоомуудтай. Бас мөчир бүр нь салдаг. Дараа нь гацуур дээрх мөнгө. Хамгийн ах гацуур дээрээс долллар евро гэдэг 2 мөнгөн дэвсгэртэй танилцаж байлаа. Их л сонин санагдаж байсан юм. гоё ч юм шиг. Баяжчихсан юм шиг тэр мэдрэмж төрж байсан нь бодогддог. Тэгээд л хаа сайгүй саа чимэглэл болоод л ангиуд ангиа чимээд бас л сайхан мэдрэмж шүү. Гоё гоё кино дэлгэцийн бүтээлүүд гараад л тэрийг гэр бүлээрээ сууж байгаад л үздэг байж билээ. Одоо ч гэсэн гэртээ ганцаараа гарсаар л байгаа биз дээ тэ. Яг шинэ жилийн үеэр үзэхээр гоё санагдаад байдаг юм. хуучны тэх кинонуудыг гүйцэхээр шинэ жилийн кино гарахгүй л байгаа юм байх даа. За тэгээд л шинэ жилээр сургуулийн шинэ жилд орж байсан үе, өвлийн өвгөнөөс бэлэг авч байсан үе гээд л сайхан дурсамжууд хүн болгонд л байдаг.

Хэрвээ уншиж байвал шинэ жил гэхээр санаанд ордог ч юмуу эсвэл сайхан дурсамжуудаа хуваалцаарай За ингээд баадай цас мөсний орон руугаа буцья даа . Дараа дахин уулзахын ерөөл өргөөд Баяртай

 Дэлгэрэнгүй»

Гэр бүлийн бат бөх байдал

2017 оны 11-р сарын 21 Нийтэлсэн Баадай

Энэ өдрийн мэнд хүргэе. Баадай нь ямар нэгэн сэдэв авч бичихгүй бол энэ муу блогоо булшилчих гээл байгаа юм шиг санагдаад байх юм. Энэ сар хичнээн сайхан юм төлөвлөж байлаа даа. Даанч цаг зав гарахгүй юм. Цаашдаа бүр ч гарахгүй байх магадлалтай л юм шиг байна. Илүү цагаар их сууж, давхар ажил хийж эхлэх гэж байна. За энэ удаа залуу гэр бүлүүдийн талаар боддог бодлоо бичье гэж бодлоо.

Залуу гэр бүлүүдийн хувьд гэр бүлийн хамгийн эмзэг үе буюу салалт их байдаг. Гол хохирогч нь мэдээж дунд нь байгаа үр хүүхэд юм. Асар их дарамт сэтгэл санаа болон оюун санааны дарамтад орж энэ нь ч ирээлүйд нөлөөлдөг. Эхлээд үерхэж байхад бүх юм сайхан, хүн бүрт л ирээдүй нь гэрэлтэй юм шиг санагддаг. Гэхдээ найз охин залуугаас, эхнэр нөхөр болох нь тэс ондоо. Хэн хэн нь шаардлагатай золиос гаргаж, илүү хариуцлагатай болно гэдэг сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Дэлгэрэнгүй»

11 сарын эхний тэмдэглэл: Өөрсдийгөө хүмүүжүүлэхүй

2017 оны 11-р сарын 17 Нийтэлсэн Баадай

10 сарын сүүлээр сүртэй сүртэй тэмдэглэл бичээд өчнөөн зүйл амжуулна гэсэн Баадай нь 11 сарын талдаа ортол блогтоо юу ч нэмж оруулж засаж сайжруулж чадсангүй. Гэхдээ үнэхээр ажил их сул цаг гарсангүй ээ. Тэрнээс биш блогоо болих хаях бодол огтхон ч төрөөгүй шүү. Энэ хугацаанд олон л сонин содон юмнууд Монголд болон дэлхийд өрнөж байх шиг байна. Энэ улс төрчид нь бөөн сүлжээнд ороод урсгалаараа явж байгаа нь харагдаж л байна. Гэхдээ Баадай нь улс төр ярьж бүлтэрэхгүй ээ. Баадайд нь иргэд бидний соёл, ёс суртахуун, хариуцлага болоод арчаатай байдлын талаар ярих дуртай. Ялангуяа өсвөр үеийхэн болон залуучуудад хандахыг илүү хүсдэг. Үнэнийг хэлэхэд масс нь залхуу, том ам.википедиагийн хэдэн юм уншсанаа мэдлэг гэж бодоод бусад руу дайрах, нэг нэгнээ есөн шидээр доромжлох, хэт улс төржих үзэгдэл нь арай  хэтэрхий. Улс төрчдийн лоббигоор хужаа гэдэг үг гараад ирсэн. Санаа нийлэхгүй өөр бодолтой хүнийг л хужаа нутаг руугаа зайл гээд л. Бидний дунд нэг жижиг хэрүүлийн алим шидэхэд л иргэд бид хэд хуваагдаж би биенээ доромжилж устгаж байна. Өчигдөрхөн мундагийг нь гайхаж магтаж байсан хүнээ маргааш нь үнэн худлыг нь ч мэдэхгүй , хэн тараасан нь ч мэдэхгүй байж газрын гаваар ортол нь муулна. Бүх хүн улс төр, нам, нутаг ус, гэсэн зүйлээр хэн нэгэнтэй талцаж барилцалдаж авахад байнгын бэлэн байдалд. Тэр бүү хэл Хаа байсан Америк, Оросын талаар талцаж хэрэлдэнэ. Бүгд мэдлэгтэй бүгд сайн хүмүүс. Насны хязгаар ч байхгүй нөгөө 8 настай жаалаас 80 настай чавганц эдгээр асуудлуудад орно. Харамсалтай ихэнх нь зүгээр л харж байдаг хүмүүс. Жишээ дурдвал саяхан гэр бүлийн хүчирхийлэл гээд л хаа сайгүй шуугиад л байсан. Бараг л хажууд нь байсан бол барьж аваад нүдчихнэ цаазлла, хүний үнэргүй гэсэн хүмүүс. Тэгсэн нэг телевиз багшийн дээдийн тэр хавьд хүмүүс дунд тандалт явуулах зорилготой гэр бүлийн хүчирхийлэл хийж нууц камераар бичсэн юм. Тэгсэн тэнд тэрийг очоод зодоод нүдэх нь битгий хэл салгах гэж оролдож байгаа хүмүүс цөөхөн юмаа. Салгах гэж оролдсон хэдэн хүн нь зайлуул настай хүмүүс л очиж байгаа юм. Нөгөө нэг мундаг залуучууд нь хажуунаас хараад инээгээд шоолоод гүйгээр байгаа юм. ийм л байна шүү дээ. Бүгд худалч болчихсон. Тэрэндээ төөрөлдөөд өөрийнхөө худлыг танихаа больчихсон. Худалдаа итгэчихсэн хүмүүс л байх юм. Сайн үйлс хийж бусдад юм хандивлалаа гэж ярьсан хүн, гэрээсээ эцэг эхээсээ мөнгө нэхэж дарамтална. Эсвэл эхнэр хүүхдээ хуурч эсвэл элэг барьж дарамтлана. Муу юм болгонд бусдыг буруутан болгоно. Эсвэл хийсэн нь буруутан болно. Өөрөө хийхээс илүүтэйгээр, биеийн амрыг харж бусдыг хажуунаас нь гоочилж байх сонирхолтой. Зүгээр л мундаг хүний дүр эсгэгчид их болжээ. Залуучуудаа бид ярьдаг биш хийдэг насан дээрээ байгаа. Бүгд урдах ажлаа маш өндөр хариуцлагатай ажилаал өөрсдийнхөө, гэр бүлийнхээ төлөө явж байхад одоо хангалттай. Дээгүүр дооуур хэн баяжиж ядуурахад хамаагүй. Энэ бүхнийг зүгээр л хараад туршлага болгоод ав. Цаг нь болохоор энэ туршлагаараа чи баяжиж чадна. Цаг нь болохоор бид ярина. Тэр нь түүх зөвлөмж, зөвөлгөө болдог юм. Эсвэл бүүр хэцүү эрх тэгш бус, шударга бус, дарамтанд байлгаад, өсөж өөдлөхийг чинь дараад байвал том дугарч тэмц. Бүүр далайцтайхан шиг эрх ашигийнхаа төлөө тэмцсэн шиг тэмц. Нэг тэтгэлэг мөнгөний төлөө биш, өөрийнхөө хөгжих орчны төлөө, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ амьдрах нийгмийн төлөө бодитоор тэмц. Чадахгүй бол чаддаг болох тэр цагаа хүртэл хариуцлагатай ажилла. Өөрсдийгөөө хараад өөрсдийгөө нэг хүмүүжүүлээсэй гэж Баадай нь хүсэж байна. Бид нар бол ирээдүй. 

 Дэлгэрэнгүй»

Блог хөтлөсөн сэтгэгдэл

2017 оны 10-р сарын 30 Нийтэлсэн Баадай

Блог хөтлөөд 1 сар боллоо. Энэ сар ажлын ачаалал бага байсан болохоор харьцангуй их бичлэг оруулсан. Гэхдээ цаашдаа ч энэ ажил маань ажлын ачаалал бага байна гэж бодож байна. Анхны юм болохоор алдаа дутагдал ихтэй л байгаа байх. Үгийн болоод найрууллагын алдаа гаргаж хэлэх гэсэн зүйлээ оновчтой тайлбарлаж чадахгүй зэрэг алдаанууд зөндөө л байгаа. Гэхдээ тэр бүхнийг минь ойлгож уншиж байгаа блогчиддоо баярлалаа. Миний хувьд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж бусдад жаахан ч гэсэн сайнаар нөлөөлж байвал энэ нь сайхан байна. Цаашдаа ч идвэхтэй бичих болно. Тодорхой хэмжээний цаг хугацаа өнгөрсөн учраас бичих зүйлээ илүү өргөн хүрээтэй болгох сонирхол байна. Өөрийнхөө хэмжээнд зөвөлгөө мэдээлэл зэрэг булангууд нээнэ гэсэн бодолтой байгаа. Гэхдээ байнга тийм зүйл бэлдэж оруулах цаг зав байхгүй л дээ. Гэхдээ л нэг нэгээр хэхэ. Бас блогийнхоо загвар дээр жаахан анхаарна. Илүү олон хүмүүст хүргэхийн тулд нүүрномны хуудас хүртэл нээнэ гэсэн бодолтой байгаа. За яахав нээх нь ч нээдэг л юм байж тэр болгонд харин хэр цаг гаргаж чадах эсэх нь л эргэлзээ төрүүлж байна. 

Аан бас нэг юм байна. энэ гого блогийхон алдаануудаа засахгүй юм байхдаа. бичлэг оруулах хэсэгт баахан алдаа гарах юм. Бас зураг хуулах линк оруулах зэрэгт алдаа гарах юм. Тэгээд энэ загвар боломжуудаа илүү гоё болгож өөрчлөөд функцуудынхаа уяалдаа холбоог эргэн нэг хармаар санагдах юм. хэхэ 

Та бүхэн бас намайг дэмжээрэй. Бүгдээрээ л хичээцгээе. За тэгээд 11 сард илүү олон зүйлтэйгээр уулзацгаая

 Дэлгэрэнгүй»

Хүний нутаг дах МОНГОЛЧУУД

2017 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Баадай

Гадаадад байдаг Монголчуудын талаар жаахан бичье лдээ. Гэхдээ өөрийнхөө хүрээ тэдгээрийн массын хэмжээнд л бичиж чадна .

Энд муугаас их сайн хүмүүс олон. Амьдарахын төлөө хуруу хумсаа хугалан өдөр шөнө ялгахгүй ажиллачихаад, унтах цагаараа гэр бүлийхэнтэйгээ ярьж өнгөрөөдөг. Энд монголдын хамгийн том дутагдал харицлага, цаг барилт гэдэг зүйлийг маш сайн сурдаг. Харамсалтай буцаж очоод уусчихдаг.

 Дэлгэрэнгүй»

Тэмдэглэл

2017 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Баадай

Баадайгийх нь хувьд энэ 7 хоногт муу мэдээ хангалттай байлаа. Гэхдээ Баадай нь шантрахгүй ээ. Амьд хүн аргатай гэдэг биз дээ. Магадгүй миний хичээл зүтгэл, амьдарлыг идэвх суларсантай холбоотойгоор ч иймэрхүү асуудлууд гарч ирсэн байх гэж бодож байна. Тиймээс өөртөө улам их эрч хүч өгч, илүү хүчтэй идэвхтэй болгохын төлөө энэ мах цусыг урсганаа. Бүр л их төлөвлөгөө нариисч амьдарлыг амт амтагдаж байна.  Ер нь сүүлийн үед өөрийнхөө байгаа байдлыг их голоод байсан юм. Тэрний гор нь ч гарч байх шиг байна. Энэ бүх асуудал, бухимдал дараа долоо хоногт бүрэн шийдэглэх боломжтой болохоор харьцангуй тайвал байна. За тэгээд яаж ингээд дуусгахав хэдэн юм бичнээ. Хэхэ

 Дэлгэрэнгүй»

Хог

2017 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Баадай

Улаанбаатар хогтой шороотой.

1. Энэ хэний буруу вэ

2. Бүгд хогонд дургүй хэрнээ хог яагаад байгаад байдаг юм бол?

3. Улс төрчдийн буруу юу?

4. Ер нь хог хаанаас гардаг юм бол? Хог яаж би болдог юм бол?

 Дэлгэрэнгүй»

Баадайн соёлын довтолгоо. Шинэ 7 хоног

2017 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Баадай
Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Эрч хүчтэй ажил төрлөө гялалзуулж байгаа биз дээ. Даваа гараг бол долоо хоногийн хамгийн чухал өдөр юм шиг санагддаг. Энэ өдөр л эрч хүчтэй баяр баясгалантай байвал тэр 7 хоног тэр чигээрээ л сайхан хурдан өнгөрөөд байгаа юм шиг санаггддаг л биз дээ. Харин эсрэгээрээ ядарсан, цөхөрсөн, гуньсан гутарсан байвал тэр долоо хоног тэр чигтээ л тэгж өнгөрөөд цаг ч өнгөрч өгөхгүй байдаг. Дэлгэрэнгүй»

Монголын Startup дэлхийн хуудсад

2017 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Баадай

Баадай нь соёлын довтолгоогоо эхлүүллээ. Эхний бичвэр учраас ямар ч байсан өөдрөг сайн мэдээгээр эхлүүлье. Юу вэ гэхлээр өчигдөр буюу 2017-10-11 өдөр Монголын гарааны бизнес эрхлэгчдийн хувьд баярламаар явдал болжээ. 

 Дэлгэрэнгүй»

Би хэн бэ

2017 оны 10-р сарын 11 Нийтэлсэн Баадай
Нэг нууц задруулах уу. Баадайгийх нь эцэг эхээс заяж иргэний бүртгэлд бүртгүүлсэн нэр маань арай л өөр нэр байдаг юм. Баадай гэдэг маань урлагийн хүмүүсийнхээр бол нөгөө тайзны нэр маань. Хэхэ.  Дэлгэрэнгүй»